Интернэт хэрэглэгчид илүү нийтэч

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Интернэт хэрэглэгчид илүү нийтэч

Компьютерийн ард сууж, интернэтээр хэсч өдрийг өнгөрүүлдэг хүмүүсийг ганцаардмал, олон нийтийн ажилд оролцох нь бага гэсэн ойлголт өргөн тархсан байдаг. Гэхдээ “Pew Research Center”-ын судалгаанаас харахад энэ нь буруу юм байна. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид сайн дурын байгууллагын үйл ажиллагаанд интернэт хэрэглэдэггүй хүмүүсээс хамаагүй илүү идэвхитэй оролцдог юм байна. Судалгаанд дурдсанаар нийт интернэт хэрэглэгчдийн 80 хувь нь бүлгийн уулзалт, сайн дурын ажилд хамрагддаг гэжээ. Харин интернэт хэрэглэдэггүй хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт ердөө 56 хувьтай байгаа аж. “Facebook”, “Twitter” зэрэг олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн хувьд энэ үзүүлэлт 60-85 хувьд хүрсэн байна.

Судалгааг 2303 Америк иргэдийн дунд хийжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж