“Dreamliner”-ын хугацааг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

“Dreamliner”-ын хугацааг хойшлууллаа

Нисэх онгоц үйлдвэрлэгч хамгийн том компаниудын нэг “Boeing” шинээр бүтээж буй “787 Dreamliner” загварын онгоцны хэрэглэгчдийн гарт хүргэх хугацааг 2011 оны гуравдугаар улирал хүртэл хойшлуулах болсон байна. Энэ нь арваннэгдүгээр сард туршилтын нислэгийн үеэр хөлгийн тавцанд гал гарсантай холбоотой аж. АНУ-ын тус компани доголдлыг арилгах зорилгоор ийнхүү хугацааг хойшлуулж байгаа аж. Шинэ хөлгийн туршилтад их хэмжээний асуудал үүсч байгаа тул ийнхүү гурав дахь жилдээ дараалан хойшлуулах шийдвэрийг гаргажээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж