Lenovo-ийн LePad худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Lenovo-ийн LePad худалдаанд гарна

Хятадын компьютер, технологийн үйлдвэрлэгч Lenovo компани смартфон,
таблетийн үйлдвэрлэлдээ гол анхаарлаа хандуулж, саяхан бүтцийн шинэчлэлт
хийсэн байна. Lenovo нь хэтдээ зөөврийн буюу хөдөлгөөнт төхөөрөмжийн
зах зээлд гол тоглогч болж, Хятадын Apple болох зорилт тавьжээ.

Lenovo компани IdeaPad U1 Hybrid нэртэй таблет, зөөврийн компьютер
хоёрын завсрын загвар буюу өөрийн LePad-ийг зохион бүтээснээ зарласан
байна. Lenovo-ийн LePad Хятадын цагаан сарын үеэр худалдаанд гарах ажээ.
Харин өнгөрсөн онд худалдаанд гаргасан Lephone-ийн борлуулалт энэ онд
тогтвортой байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж