Хамгийн их зураг авахуулсан нь Кейт Мосс

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Хамгийн их зураг авахуулсан нь Кейт Мосс

Загвар өмсөгч Кейт Мосс хамгийн их гэрэл зургаа даруулсан хүн болжээ. 1993 онд элсэн дээр авахуулсан түүний хар цагаан гэрэл зурагнуудыг  сонин, сэтгүүлүүд нүүрэндээ тавихын тулд дээр тал нь 30 мянган ам доллараар худалдаж авч байжээ.  Гэрэл зурагчин Алберт Ватсон Кейт Моссыг өсвөр настайд нь анх үнэт эдлэл зүүсэн нүцгэн зургыг нь авч байсан аж. Кейт Моссын гэнэн хонгор дүр төрх нэгэн үе загварын ертөнцөд хамгийн их ашиг авчирсан бөгөөд загвар зохион бүтээгчид түүний өмссөн ямар ч хувцсыг эмэгтэйчүүд өмсөхийг хүсдэг болно гэдэгт итгэлтэй байжээ.  Гэрэл зургын түүхэнд нэрээ үлдээхээр хамгийн олон удаа зургаа даруулсан нэрт загвар өмсөгч 35 настайдаа загварын тайзыг орхиж, рок од болно гэж шуугиан дэгдээж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж