Нийслэлд галын таван дуудлага ирсэн байна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Нийслэлд галын таван дуудлага ирсэн байна

Нийслэлийн Онцгой байдлын газар өнгөрсөн шөнө гал түймрийн хоёр, галын зөрчлийн гурван дуудлага харин орон нутагт гал түймрийн гурав, галын зөрчлийн дөрвөн дуудлага  тус тус ирсэн байна. Үүнээс нийслэлийн Баянзүрх дүүргийн X  хорооны иргэн Ж-ийн 24х8 метрийн хэмжээтэй байшинд гал гарч байсныг Аврах гал унтраах ангийнхан ажиллаж гэртээ хэвтэрт байсан 79 настай  Ш гэх эмэгтэйн амийг аварсан байна. Одоогоор гал юунаас болж гарсныг шалгаж байгаа юм байна. 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж