Галын аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Галын аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2010 онд объектын гал түймэр 144 удаа гарч төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдийн эд хөрөнгөн шатаж,  142 сая, 620 мянга, 678 төгрөгийн хохирол учирчээ. Мөн ой, хээрийн түймэр 4 удаа гарч төрийн өмчинд нэг сая, 823 мянган төгрөгийн хохирол учирч, нэг том хүн, хоёр хүүхэд нас барж, хоёр том хүн түлэгдэж гэмтсэн байна. Харин 2011 он гарсаар эхний 19хөн хоногийн хугацаанд нийтдээ 15 удаагийн обьектын гал түймэр гарчээ. Харин гамшиг ослын тухайд дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Удахгүй сар шинийн баяр  ч тохиох гэж буйтай холбоотойгоор галын аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн ОБГ-аас анхааруулж байна.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж