Хавдрын эсрэг сургалт явуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Хавдрын эсрэг сургалт явуулж байна

Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаагийн үүсгэн байгуулсан “Итгэл”
Хавдаргүй Монгол үндэсний сан, Хавдар судлалын үндэсний төв хамтран
Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүдийн байрлалын хорт хавдрын оношлогоо,
эмчилгээ” сэдэвт сургалтыг өнөөдрөөс зохион байгуулж байна. Сургалт хоёр
өдөр үргэлжлэх ажээ.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн судалгаагаар  эмэгтэйчүүдийн
байрлалын хорт хавдар нас баралтын  хоёр дахь шалтгаан болж, өвчлөлийн
тоо жилээс жилд нэмэгдэн, 70-80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.
Иймээс эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар,
хүртээмжийг сайжруулахад тухайн салбарт  ажиллаж буй  эмч, мэргэжилтэн 
нарыг тасралтгүй сургалтад хамруулах нь чухал ач холбогдолтой билээ. Энэ
зорилгоор 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн амаржих газруудын эх барих
эмэгтэйчүүдийн эмч нарыг сургалтад хамруулж байна.   Сургалтаар
эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын тухай, түүний  оношлогоо, 
эмчилгээний дэвшилтэт арга барил, өөрийн орны судлаачдын хийсэн
судалгааны ажлын үр дүнг танилцуулах, шинэ эмийн бэлдмэлийн  талаар
мэдээлэл солилцох юм.

Эх сурвалж: president.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж