Хакухо 2012 онд Монголд башё хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Хакухо 2012 онд Монголд башё хийнэ

Ёкозүна Хакухо ирэх жил Монголд сумогийн башё зохион байгуулах тухайгаа мэдээлэв. 2012 онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиох бөгөөд монголчуудад мэргэжлийн сумог дахин үзүүлэх хүсэлтэй аж. Одоогийн байдлаар шинэ баригдсан спортын ордонд хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Сүүлийн үед Японд “Тайгер маск” хэмээх комиксийн гол баатрын нэр барьсан хүн цэцэрлэг, асрах газруудад хандив өгөөд алга болж, олныг шуугиулаад байгаа билээ. Одоогийн байдлаар нууцлаг баатар хэд хэдэн мужид гэнэтийн бэлэг барьжээ. Хакухогоос энэ талаар сэтгүүлчид асуухад “Үнэхээр сайн явдал гэж бодож байна. Би ч гэсэн түүн шиг хүмүүст туслахсан гэж боддог” хэмээн ярьжээ. Түүнчлэн Австрали, Америкаас 30 сая иенийн үнэ бүхий эм ирснийг “Хакухо сан”-гаараа дамжуулан тараасан гэнэ. Тэрбээр хоёрдугаар сард түргэн тусламжийн машин Монголын эмнэлэгт бэлэглэж, хүүхэд багачуулд дулаан хувцас тараах ажил хийхээр төлөвлөсөн байна.

С.Од
www.mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж