Хятад иргэн хүний аминд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Хятад иргэн хүний аминд хүрлээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант багт үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой транс” компанийн ажилчин монгол жолоочийг  БНХАУ-ын иргэн хүнд даацын ачааны машинаар дайрч амь насыг нь хохироосон  хэрэг  өчигдөр гарчээ. Осол гаргаж хүний аминд хүрсэн этгээд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг  “Хуа-Жин” компанид ажилладаг аж. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасагт шалгаж байна.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж