Inet.mn сайтынхан үзэсгэлэнгээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Inet.mn сайтынхан үзэсгэлэнгээ дэлгэнэ

Фото мэдээллийн сайт гэдгээрээ бусад сайтуудаас ялгарч чаддаг www.INET.mn сайтынхан “Press photo-2010” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг маргааш 12 цагт Уран зургийн галлейред нээх гэж байна. Үзэсгэлэнд мэргэжлийн гэрэл зурагчдын авсан 100 гаруй бүтээлийг дэлгэх ажээ. Эдгээр зургаас уншигч та өнгөрсөн 2010 онд Монгол Улсад ямар томоохон үйл явдал болсныг тоймлон үзэх боломжтой аж. Холливуудын нэрт жүжигчин Жеки Чан Монголд ирсэн, Монгол Улсын Засгийн газар говьд хуралдсан, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсын Засгийн газрын танхимд зочилж үг хэлсэн, монгол охин дэлхийн дэвжээнээс алтан медаль хүртэж, их аварга мөрөн дээрээ суулган түүгээр бахархаж байсан тэр л алтан агшинг гэрэл зургийн хальснаа хэрхэн буусныг тус үзэсгэлэнгээс үзэж үзээрэй.

“Press photo-2010” үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Оюу толгой” компани оролцож байгаа бол мэдээллийн ивээн тэтгэгчээр “Монгол ньюс” групп, МҮОНТ, “25 дугаар суваг” телевиз, гэрэл зургийн “Фотолинк” агенлаг оролцжээ. Дашрамд дурдахад, www.INET.mn сайт нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн томоохон сайтуудын нэг билээ.

Зохиогчийн эрх: www.inet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж