“Нэр төр” бүжгэн жүжгээр нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

“Нэр төр” бүжгэн жүжгээр нээлтээ хийлээ

Монголын Урлагийн ажилтны холбоо, Дархан уул аймгийн ЗДТГ хамтран Дархан-Их урлаг урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж эхэлээ. Энэ сарын 13-ны Дашням балжиннямтай өдөр Дархан хотын 50 жилийн ойн арга хэмжээ Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, “Нэр төр” бүжгэн жүжгээр нээлтээ хийлээ. Ийнхүү манай аймагт улсын хэмжээний мэргэжлийн урлагийн томоохон чуулга, теартруудын тоглолт сар бүр тоглогдоно. Дархан хотынхоо 50 жилийн ойн арга хэмжээг долдугаар сард наадам гээд гурав хоног баярлаад өнгөрөөхийг хүссэнгүй, харин жилийн туршид урлаг соёл, спортын арга арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна. Манай улсад эрдмийн урлагийн байгууллага дөрөв байдаг аж. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, улсын дуурь бүжгийн эрдмийн театр, улсын драмын эрдмийн театр мөн улсын филормони, ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолтууд үзэгчдэд хүрэх юм.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж