Золбин нохдод хазуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Золбин нохдод хазуулжээ

Дархан-Уул аймагт Ж гэх эмэгтэй золбин нохдод уруулж, хүнд гэмтсэн талаар өмнө мэдээлж байсан билээ. Тухайн үед аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 22 дугаар ангийн Аврах бүлгийн эмч н.Энхсайхан нь энэ сарын 17-ны өдрийн 22:30 цагт гадна харуулын үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа ангийн ойролцоо орших “Манхан толгой” гэдэг газар иргэн Ж-г олон тооны ноход дайрч байсныг салгаж, уг эмэгтэйн амь насыг нь аварч, эмнэлэгт хүргүүлсэн байна. Одоогоор өвчтний биеийн байдал хүндэвтэр, биеийн бүх хэсэгтээ хазуулж, уруулан 70-80 оёдол тавиулсан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж