“Дорнод Уран”-ыг ирэх хавар байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

“Дорнод Уран”-ыг ирэх хавар байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д ажлын айлчлал хийх үеэрээ “Дорнод Уран” хамтарсан компани байгуулах тохиролцоог хийсэн. Уг тохиролцоо, гэрээний дагуу тус компанийг байгуулах үүргийг Монголын талаас “Мон-Атом” компани хүлээсэн байгаа. Гэрээнд тусгасны дагуу “Дорнод Уран” компанийг зургаан сарын  дотор байгуулах ёстой бөгөөд  албаны хүний хэлснээр бол ирэх гуравдугаар сар гэхэд шинэ компани“мэндлэх” бололтой. Компанийн ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирлаар монгол хүнийг томилох гэнэ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж