Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Японы видео тоглоом үйлдвэрлэгч Square Enix компани өнгөрсөн оны Final Fantasy XIII-ын амжилтан дээр тулгуурлан, ирэх онд Final Fantasy XIII-2-ыг худалдаанд гаргахаар бэлтгэж байна. Final Fantasy XIII тоглоомын тулааны арга барил Япончуудын сэтгэлд хүрч, ихэд сайшаагдан, 2009 оны шилдэг тоглоомуудын нэг хэмээн нэрлэж болох ч, зарим нэг талаараа шүүмж хүртэж байжээ.

Final Fantasy XIII-2 видео тоглоомын тулааны арга барилыг бүхэлд нь шинэчилж байгаа ч, өмнөх баатар “Lightning”-ыг хэвээр үлдээж, дараагийн загварт оруулахаар болжээ. Final Fantasy XIII-2 дараа жилийн өвөл гэхэд Японы тоглоомын зах зээлийг эзэгнэнэ хэмээн үзэж байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж