Apple 6 тэрбумын ашигтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Apple 6 тэрбумын ашигтай ажиллажээ

Apple корпораци 2011 оны эхний улиралд 26,74 тэрбум ам.долларын орлого олж, 6 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд Apple-ийн орлого 71 хувиар, ашиг нь 78 хувиар тус тус өссөн байна.

Apple-ийн орлогын ихэнх хувийг iPhone болон iPad-ийн борлуулалт эзэлж байна. Харин iPod-ийн борлуулалт өмнөх онтой харьцуулахад 7 хувиар буурчээ. Энэ оны эхний улиралд iPhone-ийн борлуулалт нийт орлогын 16,24 тэрбум ам.доллар, iPad-ийн борлуулалт 7,33 тэрбум ам.долларыг эзэлж байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж