Эхний өдрийн ялагч-Энэтхэг

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Эхний өдрийн ялагч-Энэтхэг

Крикетийн спортын шилдэг хоёр баг шинэ оны өмнөхөн хоёр дахь албан ёсны хяналтын тоглолт хийж, долоо хоног үргэлжилсэн тулаан ялагчгүй өндөрлөж байсан билээ. Тэгвэл хоёр баг шинэ оны эхний тулаанаа хийлээ. Энэ нь Өмнөд Африкийн Кейптаун хотноо болсон нэг өдрийн тоглолт байсан юм. Нью-Лэндийн крикетийн талбайд болсон энэхүү тоглолт нь цуврал таван тулааны эхнийх нь байсан бөгөөд талбайн зочид эхэлж довтлон 90-4 гэсэн онооны харьцаатай тоглолтыг нээсэн байна. Нэгэнт тулааныг олон онооны зөрүүтэй эхлүүлсэн Энэтхэгчүүд тоглолтыг ерөнхийд нь удирдах болсон байна. Өмнөд Африкийн шилдгүүд болох Граем Смитээр ахлуулсан довтлогчид өөрсдийн хийх ёстойгоо Нью-Лэндийн крикетийн талбайд гаргаж чадсангүй. Харин түүний гол өрсөлдөгч Харбажан Сингх гайхалтай байлаа. Эхний үеийг алдаа гаргалгүй хааж чадсан бол дараагийн үед Африкийн Дэйл Стэйен багтаа бага зэрэг сэргэлт авчирсан ч тоглолтын дүр зургийг өөрчилсөнгүй. Нийлбэр 2:1 харьцаатай талбайн зочин Энэтхэгчүүд таван цуврал болж явагдах нэг өдрийн тоглолтыг ялалтаар эхлүүлсэн байна. Дараагийн тулаан Порт Элизабетийн крикетийн талбайд болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж