Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

JCI уриалга гаргажээ

“JCI Монгол байгууллага”, “Монголын Эмнести Интернэшнл”, “Амьд явах эрхийг хамгаалах үндэсний нийгэмлэг”-ээс хамтран төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд хандан “Хүний амьд явах эрхийг хамгаалах өдөр”-ийг бий болгох тухай уриалга гаргажээ. Уриалгад,

“Нэгдсэн Үндэстний Байгууллагатай олон жилийн туршид үр дүнтэй хамтран ажиллаж байгаа JCI байгууллагын 2011 оны Ерөнхийлөгч ноён Кентаро Харада 2011 оны үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөндөө “Хүний аюулгүй байдал”-д онцгойлон анхаарч ажиллахаар зорилт дэвшүүлсэн. Тус байгууллагын гишүүн Үндэсний байгууллага болохын хувьд JCI Монгол байгууллага нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр эрмэлзжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Цахиагийн Элбэгдорж 2010 оны 1 дүгээр сарын 14-нд Монгол Улсад цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлэхээр (Moratorium) зарласан. Мөн онд Монгол Улсын Ерөнхий сайд ноён Сүхбаатарын Батболдын тэргүүлсэн Засгийн газар Иргэний болон улс төрийн эрхийн тухай “Олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II протокол”-д нэгдэн орох талаар шийдвэр гаргаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгааг сайшаасан байна.

Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 7-р сарын 15-ны өдөр “Үндэсний аюулгүй байдлын
үзэл баримтлал”-ыг шинэчилэн баталсан нь “Хүний аюулгүй байдал”-ыг хангах асуудлаар шинэ
үзэл баримтлалыг бий болгосоныг сайшаан дэмжжээ. Үүний учир, Жил бүрийн нэгдүгээр сарын 14-ний өдрийг “Хүний амьд явах эрхийг хамгаалах өдөр” болгон зарлах тухай Уриалга гаргаж байна” гэжээ.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж