Нөхөн сэргээлт хийгээгүй талбай нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Нөхөн сэргээлт хийгээгүй талбай нэмэгджээ

Уул уурхайн олборлолт болон бусад үйл ажиллагаанаас эвдрэлд орж орхигдсон газрын судалгааг Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас саяхан гаргасан байна. Тухайлбал, 2009 онд Архангай аймагт найман нэгж талбарт 449.4 га, Хэнтийд 47 нэгж газарт 402.1 га, Өвөрхангайд 11 нэгж талбарт 561.9 га, Баянхонгорт 235 нэгж талбарт 708.9 га, Өмнөговьд 48 нэгж талбарт 75 га, Дорноговьд 93 нэгж талбарт 28 га буюу нийт 434 нэгж талбарт 1872.01 га газар эвдрэлд орж орхигдсон байсан гэнэ. Харин өнгөрсөн жилийн урьдчилсан дүнгээр Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн 14 сумын 51 нэгж талбарт 690.3 га талбай, Төв, Булган, Сэлэнгэ аймгийн зургаан сумын 30 нэгж талбарт 1422.15 га талбай, нийт есөн аймгийн 21сумын 81 нэгж талбарт 2112.45 га эвдрэлд орж нөхөн сэргээгдэлгүй орхигдсон болохыг  тус газраас тогтоосон байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж