Х.Олазабал Европын шинэ ахлагч болов

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Х.Олазабал Европын шинэ ахлагч болов

Хоёр жил тутамд зохион байгуулагддаг мэргэжлийн гольфын спортын томоохон тэмцээнүүдийн нэг болох Райдер цомын төлөөх тэмцээний өнгөрсөн улирлын тоглолтууд тун сонирхолтой өрнөж, Европын шигшээ баг аваргын цомоо хамгаалж чадсан билээ. Харин 2012 оны Райдер Кап тэмцээн АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотын ойролцоо байдаг Медина гольфын талбайд болно. Харин энэ тэмцээнд оролцох Европын багийн ахлагч солигдсон байна. Испанийн шилдэг гольфчин Хосе Мария Олазабал 2012 онд багаа ахлан Райдер цомын тэмцээнд оролцох болжээ. Мастеруудын цомын тэмцээнд  хоёр ч удаа түрүүлж байсан хашир туршлагатай Хосе Мария Олазабал долоон удаа Европ тивийг төлөөлөн Райдер цомын тэмцээнд оролцож байлаа. Европын цуврал тэмцээнүүдийн гольфчдын холбооны удирдах зөвлөл, тэр дундаа холбооны нарийн бичгийн дарга Данийн Томас Бьорн Испани залууг багийнхаа ахлагчаар томилох тал дээр идэвх зүтгэл гаргасан байна. “Оли” хочит Олазабал энэ жил 44 настай, PGA тур тэмцээнүүдэд зургаан удаа түрүүлсэн бол Европын цуврал тэмцээнд 23 цом хүртсэн шилдэг гольфчин тул Европын багийг ахлах эрхтэй гэж хөгжөөн дэмжигчид нь үзэж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж