Агентлагийн дарга нарыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Агентлагийн дарга нарыг томиллоо

Засгийн газрын хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн санаачлан боловсруулсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, зэрэг нийт 20 асуудал хэлэлцэнэ гэж байсан.

Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч таван агентлагийн дарга нарыг шинээр томиллоо. Үүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Я.Содбаатарын оронд Р.Содхүүг, Татварын ерөнхий газрын даргаар Г.Баттөмөрийг, Эрүүл мэндийн газрын даргаар Ш.Энхбатыг, Газрын харилцаа зураг зүйн геодезийн газрын даргаар М.Ганхүүг Мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын даргаар Г.Бат-Эрдэнийг тус тус сонгон томилсон байна.

Мөн Улсын сайн малчнаар 43 малчин.  Улсын тэргүүний малчнаар 5 хүнийг шалгаруулсан байна. Тэргүүний тариаланч, малчдад орон нутагт орчиж шагнал гардуулахдаа орон нутгийн өвөлжилтийн байдалтай танилцах даалгаврыг Ерөнхий сайд С.Батболд холбогдох хүмүүст үүрэг болгосон байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж