Леброн дахиад хүүхэлдэй болно

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Леброн дахиад хүүхэлдэй болно

Сагсан бөмбөгийн супер од Леброн Жеймс дахин зурмал хүүхэлдэй болох гэнэ. Тэрбээр өмнө “Nike”-ын сурталчилгаанд хүүхэлдэй болж байсан билээ. Шинэ ажил нь ч өмнөх төслийнх нь үргэлжлэл нь аж. NBA-ын улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хоёр удаа хүртэж байсан тоглогч маань “Спринг Хилл” продакшны 10 ангитай цуврал хүүхэлдэйнд тоглоно. Энэ мэдээж богино хэмжээний хүүхэлдэй аж. Энэ удаагийн бүтээлд Леброн “Майами Хит”-ийн өмсгөлтэй байх ба өөр шинэ дүрүүд багтах гэнэ. Шинэ ажлынхаа талаар Жеймс “Хүн бүр үзэж болдог болохоор их сайхан санаа санагддаг. Би энэ сурталчилгааны гол дүр байхдаа дуртай байх болно” гэсэн байна. Цувралууд YouTube сайтан дээр тавигдана.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж