100-аас дээш настай таван ахмад амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

100-аас дээш настай таван ахмад амьдарч байна

Сүхбаатар аймгийн жилийн эцсийн хүн ам аймгийн хэмжээнд 54,852 хүн тоологджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 500 орчим хүнээр нэмэгдсэн байна.Үүний өмнөх жил 300 орчим хүнээр нэмэгдэж байсан юм. Өрх, суурин хүн амын тоо нэмэгдэж байгаа нь орон нутгийн хөгжил цэцэглэлттэй холбоотой.

Тус аймагт өдгөө 60-аас дээш настай буурал /эрэгтэй/ 1081, /эмэгтэй/ 2699 байгаа бол 90-ээс дээш настай буурал 46, 100-аас дээш настай буурай 5 байна.

Мөнххаан сумын аж төрж байгаа Найдангийн Донхоо өдгөө 107, Баруун-Урт сумын Балчигийн Лхамсүрэн 105, Балдангийн Лхам 101, Уулбаян сумын Насангийн Гэнэндарам 100, Дарьганга сумын Очирын Цэвэгжав 100 насыг зооглож байгаа буянтай буурлууд юм.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж