Оюутолгой төслийн удирдагчийг баталгаажуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Оюутолгой төслийн удирдагчийг баталгаажуулна

“Рио Тинто”, “Айвенхоу майнз” болон Монголын Засгийн газрын хооронд яриа хэлэлцээгээр энэ сараас эхлэн “Рио Тинто” компани Оюутолгой төслийг удирдан ажиллах болсон. Энэ шийдвэрийг Оюутолгой ХХК-ийн ТУЗ баталгаажуулах юм байна. Ингэснээр “Рио Тинто” нь “Айвенхоу майнз” компанийн 49 хүртэлх хувийг эзэмших боломжтой болж байгаа аж. Уул уурхайн үндэсний ассоциациас авсан мэдээгээр бол “Рио Тинто” компани Оюутолгой ХХК-д санхүүжилтийн багц, үүний дотор 1.8 тэрбум ам.долларын дунд хугацааны зээлийн эрхийг олгохын зэрэгцээ “Айвенхоу майнз”-тай хамтран шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэхээр ажиллах аж. Ингэснээр төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын явц хурдасч, анхлан төлөвлөж байсан хугацаанаас зургаан сарын өмнө буюу 2012 оны эцсээр анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой болно хэмэн үзэж буй гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж