Ху Жиньтаогийн айлчлалыг Таймс-скверт рекламдав

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Ху Жиньтаогийн айлчлалыг Таймс-скверт рекламдав

БНХАУ-ын дарга Ху Жиньтаог АНУ-д айлчлалаа эхлэхийн өмнөхөн Нью-Йоркийн Таймс-сквер гудамжинд Хятадын алдартнууд оролцсон реклам хийсэн The Economic Times сонин бичсэн байна.

Даваа гаригийн үдэш Нью-Йоркийн төвийн том дэлгэцнээ нэг минутын ролик гаргаж, сагсан бөмбөгчин Яо Мин, төгөлдөр хуурч Лан Лан ба сансрын нисгэгч Ян Ливей нарыг харуулсан байв. Ийм реклам ойрын саруудад 300 удаа тавигдана гэж Хятадын хэвлэлээр бичсэн байлаа.

Үүнээс гадна  CNN мэдээний сувгаар хоёрдугаар сарын 13 хүртэл "Experience China" гэсэн рекламын ролик явуулж энгийн хятад хүмүүсийг харуулах гэнэ
Ху Жиньтао АНУ-д хийх гурав хоногийн айлчлал энэ сарын 18-нд эхэлсэн юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж