Корсикт хоёр баар дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Корсикт хоёр баар дэлбэлжээ

Корсикийн арал дахь Францын Аяччо хотын хоёр баарыг мягмар гаригийн шөнө дэлбэлжээ. Гурван хүн шархтсан ч амь насанд нь аюулгүй гэв. Тойргийн прокурор Том Пизон хүмүүс ноцтой хэлмэгдээгүйг “аз” гэж хэлсэн байв.

Нэгэн баарын төмөр хашааны дэргэд таван кг орчим тэсрэх бодис тавьсан байв. Нөгөө баарны дэргэд нь 10 кг тэсрэх бодис дэлбэрчээ. Хий дамжуулах хоолойноос хий алдагдах аюул байгаа учир тэр хавийн байрнаас хүмүүсийг нүүлгэсэн байна.

Мөн дэлбэрэлтээс болж олон машин гэмтэн эвдэрсэн ба энэ хэргийг хэн хийсэн талаар тодорхой мэдээ байхгүй.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж