Шинжээчдийн дүгнэлттэй танилцаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Шинжээчдийн дүгнэлттэй танилцаж эхэллээ

“Зоос” банкны хэрэгтэй холбогдуулан цагдаа,  прокурорын байгууллагаас томилогдсон албан ёсны шинжээчид дүгнэлт  гаргасан тул уг хэрэгт сэжигтнээр татагдсан  тус банкны захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ын дарга Д.Батбаяр нар  шинжээчдийн гаргасан дүгнэлттэй танилцаж эхэлжээ. Тэд шинжээчдийн  дүгнэлттэй танилцаж дууссаны  дараа дүнг зөвшөөрөх эсэхээ хууль хяналтынханд танилцуулах аж. Өмнө нь уг банкинд  санхүүгийн болон  аудитийн компанийн хийсэн шалгалтаар банкны нийт өр 187 тэрбум төгрөг, алдагдлын хэмжээ 41.3 тэрбум төгрөг болж, нийт зээлийн  33.4 хувь нь чанаргүй гэсэн  дүгнэлтийг хөндлөнгийн шинжээчид  гаргаж байжээ.Тиймээс тус банкны удирдлагуудыг сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн юм.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж