Чингис хаан украин гаралтай болсон түүх

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Чингис хаан украин гаралтай болсон түүх

Чингис хааныг
япончуудаас гаралтай гэсэн домогт хэн ч итгэдэггүй тул тэд дотроо яриад
тэгсгээд ичмэглээд л намддаг. Хятадууд бол монгол үндэстнийг тэр чигээр
нь нэг төрлийн хятад болгоод
Чингис хааныг өөрийнхөө
суут хаан гэж хэнээс ч ичихгүй дэлхийд зарлана. Харин казакууд бол
Чингис хааныг арай өөр маягаар өөрийн болгоно. Тэд эхлээд өөрсдийгөө
монголчуудын дунд явсан нэг түрэг аймаг гэж үзнэ. Тэр нь бараг ортой
байх. Тэр үедээ казакын баатар Чингис төрсөн, яагаад гэвэл нэр нь
Тэмүжин гэсэн түрэг үг гээд эзэн хааныг маань олзлохоор дайрна. Хэрвээ
казакууд өөрсдийгөө монгол гэж үзвэл Чингис хаан тэднийх байх нь
гарцаагүй. Гэтэл тэгэхгүй нь харамсалтай.


Саяхан Станфордын их сургуулийн номын санд ном хайгаад явж байтал Киевын Исаакын хүү Чингис хаан (Чингисхан – Сын Исаака Киевского)
гэсэн номтой таараад жаахан гайхснаа сонирхоод зээлж аваад гарлаа. Зав
чөлөөгөөрөө уг номын хуудсыг хааяа эргүүлж байна. Энэ номыг Украины
Александр Синухов гэдэг зохиолч 2005 онд хэвлэжээ. Но
мын гол агуулга нь бүдүүлэг нүүдэлчин монголчууд төрт улс байгуулаад явах чадвар ухаан тутмаг байсан. Харин төр улсаа мандуулж явсан цэвэр славяни үндэстнээс талын нүүдэлчдийн дунд ухаантай еврей хүн
очоод их гүрэн байгуулсан. Чингис хаан нь еврей удмын хүн гэжээ. Батлах
гэж оролдсон нь Дува сохор бол Библид гардаг Давид гэнэ, Есугей (Ес
үхэй)
бол Исаак гэсэн нэрийн уравсан дуудлага гэнэ. Энэ мэтээр Чингис хааныг
Киевын хаад Исаакын удмын хүн болох талаар олон таамаг холбож нотлох гэж
оролджээ.


Энэ
бол нэгэн талаас нь харахад инээдэмтэй байж болно. Харамсалтай нь
монголчуудыг дорд үзэж доромжилсон их оросын дээрэнгүй үзэл суртал нэвт
шингэсэн ийм ном хэвлэгдэн гарч, дэлхий дахинаа тархаж, улмаар дэлхийд
алдартай Станфордын их сургуулийн
номын сангийн
хойморьт тухлан заларч байна. Америк хүмүүс энэ номыг олж аваад судлаад
энэ онолд итгэж элдэв юм болохгуй нь лавтай. Гэхдээ монголчууд
биднийгээ энэ эрхэм зохиолч удам судраар нь даажигнан тохуурхаж байгааг
сэтгэлдээ тунгаан бодох хэрэгтэй л байна даа.

http://shbaatar.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж