“Цагаан сар-2011” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

“Цагаан сар-2011” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийнэ

“Мерси Кор” Олон улсын байгууллага, Худалдаа аж үйлдвэрийн танхим, “Тасралтгүй алхам”, “Хөдөөгийн хөгжлийн ирээдүй Төв” Төрийн бус байгууллагаас хамтран жил бүр уламжлал болгон жижиг дунд бизнесийг дэмжих зорилгоор зохион байгуулагддаг “ Цагаан сар-2011” үзэсгэлэн худалдаа үйл ажиллагаагаа өргөжүүлж Сүхбаатар аймгийн иргэд, хэрэглэгчдэд зориулан энэ сарын 22-нд нээлтээ хийх гэж байна.

Уг үзэсгэлэн худалдаанд “Мерси Кор” байгууллагын харилцагчид болох Баруун-Урт, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт сумдаас малчид, үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгч, гар урчууд хүрэлцэн ирж, мах, сүү, цагаан идээ, сар шинийн тавгийн идээний боов, ууц, гар урлалын бүтээгдэхүүнүүдээр оролцох аж.

Энэ үеэр Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллага болох Сүхбаатар аймагт худалдаа үйлчилгээ эрхлэгч “Жавхлант”, “Цэлмэг”, “Чимэг”, “Есөн-Эрдэнэ”, “СИСИ” зэрэг дэлгүүрүүд 2011 оны өвөл хаврын бэлэн хувцасны өнгө загварыг тодорхойлсон “Загварын шоу” үзүүлбэр, орон нутгийн гар урчууд, уран оёдолчид Монгол үндэсний дээл хувцасны загвараараа энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож олны нүдийг хужирлах гэнэ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж