“ TV Караоке” зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

“ TV Караоке” зохион байгуулна

Сүхбаатар аймгийн хөгжимт жүжгийн театраас “TV каракоке” цэнгээнт нэвтрүүлгийг цагаан сарын өмнө  өргөн барихаар төрийн болон төрийн бус албан байгууллагуудын дунд зохион байгуулах гэж байна. Энэ сарын 22,23–ны өдрүүдэд “Жаахан шарга” театрт болох уг тэмцээнд оролцохын тулд нэг баг 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гоцлол дуучин, багийн ахлагч, нар нь өөр өөр  хүн байх шаардлагатай гэнэ. Энэхүү тэмцээнд баг тус бүр 50.000 төгрөгийн бооцоог тавих аж.

Албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн авьяастнуудыг нээн илрүүлэх, дэмжин урамшуулах, байгууллагын хамтын ажилагааг өргөжүүлэх, хүмүүжил гоо зүйн боловсролыг дэмжих зорилгоор энэхүү цэнгээнт нэвтрүүлгийг зохиож байгаа гэнэ.  Нэвтрүүлэгт оролцох байгуудын бүртгэлийг энэ сарын 21-нийг дуустал хүлээн авах юм байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж