Хослон дуулаачдын уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Хослон дуулаачдын уралдаан болно

Удахгүй болох дурлалт хосуудын баярын өдөр буюу гэгээн Валентины өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн хөгжимт жүжгийн “Жаахан шарга”  театраас “Хос Уянга” нэртэй хослон дуулаачдын уралдааныг долоо дахь жилдээ зохион явуулах гэж байна.

Энэхүү уралдаан Аймгийн “Жаахан шарга” театрт ирэх сарын 13,14-ны өдрүүдэд нэг насны ангилалаар хоёр үе шаттай  зохион байгуулагдах бөгөөд  хос бүр хоёр ба түүнээс дээш дууг бэлдэн оролцох боломжтой гэнэ. 20-35 насны залуучуудад уг тэмцээний хаалга нээлттэй бөгөөд дурлалт хосуудын баярын өдрөөр аймгийнхаа албан байгууллага,аж ахуйн нэгж, иргэдийн дунд авьяаслаг залуу дуучдыг тодруулах, тэдний уран бүтээлийг ард түмэнд хүргэх, дэмжин урамшуулах, байгууллагын оролцоо хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршиж байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж