Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн хурал боллоо

Хил хамгаалах туслах хүчний  зөвлөлийн ээлжит хурал өчигдөр аймгийн Засаг даргын  Тамгын газрын хурлын танхимд боллоо Зөвлөлийн хурлаар өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьж, энэ онд хэрхэн хамтарч ажиллах, цаашид тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдэх тухай ярилцлаа. Хуралд хилийн отрядын дагуух сумдын Засаг дарга нар, хилийн Отрядын захирагч, цагдаа, цэрэг, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Аймгийн Засаг дарга, Хил хамгаалах туслах хүчний  Зөвлөлийн дарга  П.Ганхуяг , 129 дүгээр ангийн захирагч хурандаа н. Лхачинжав, хилийн 0162 дугаар ангийн захирагч хурандаа Б.Батбаяр нар тодорхой асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Түүнчлэн   Хил хамгаалах туслах хүчний  зөвлөлийн даргын  энэ оны захирамж гарч хилийн зөвлөлийг шинэчлэн хэрэгжүүлэх, цаашдын  түншлэлийн харилцааны үүргийг нэмэгдүүлэх  зэрэг олон асуудлыг тусгасан тухай   дурдав. Хилийн албаны ажлаас товчхон дурьдахад өнгөрсөн жил хилчид шуурганд уруудсан олон зуун  малыг тогтоон  барьсан,  дотоод гадаадын 20 гаруй хэрэг  зөрчлийг цаг алдалгүй илрүүлсэн гээд  нийт дүнгээрээ 7.9 тэрбум төгрөгийн хохиролоос  урьдчилан сэргийлж чадсан  байна.  Гэхдээ цаашид засаж залруулах олон  ажил  байгаа тухай хурлын төлөөлөгчид илэрхийллээ.  Мөн хилчдийн ар гэрийнхэнд хүрэх нийгмийн үйлчилгээ тухайлбал, эрүүл мэнд, боловсрол олж авах боломж   хомс , хилчдийн амьдралыг сурталчилсан ажил хангалттай биш байгааг албаныхан дуулгалаа.  
Одоогоор   ХХТХ-ний зөвлөл нь   Хатанбулаг, Эрдэнэ, Замын-Үүд, Өргөн, Хөвсгөл, Улаанбадрах,  Сайншанд  зэрэг суманд тус бүр  бие даасан салбар зөвлөл ажиллаж буй аж. Өдгөө  Дорноговь аймгийн хэмжээнд  хилийн гурван отряд   Монгол Улсынхаа дархан хилийг хамгаалж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж