Салхин хөдөлгүүрт машины анхны загвар

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Салхин хөдөлгүүрт машины анхны загвар

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Германы хоёр зохион бүтээгч салхины хүчээр цэнэглэгддэг цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг бүтээжээ. Уг машиныг зохион бүтээгчид өөрсдийн бүтээлийг Австралид туршиж, 4960 км газрыг 18 өдрийн дотор туулсан байна.
    Зохион бүтээгчид хос хөдөлгүүрт автомашинаа Wind Explorer гэж нэрлэжээ. Энэхүү машин нь орчин үеийн Chevy Volt болон Nissan Leaf зэрэгтэй адил маш бага цахилгаан цэнэг хэрэглэдэг бөгөөд цахилгаан цэнэгийн оронд салхины хүчийг түлхүү ашиглан цэнэглэгддэг ажээ. Wind Explorer нь ердөө 200 кг жинтэй бөгөөд цагт 88 км зам туулах чадвартай гэнэ. Энэхүү автомашин нь хорт утаа огт ялгаруулдаггүй анхны салхин болоод цахилгаан хөдөлгүүрийг хослуулснаараа онцлогтой болжээ. 

    Б. Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж