Чарли Дэйвис MLS-д ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Чарли Дэйвис MLS-д ирлээ

Мэйжор Лиг Соккерийн “Ди Си Юнайтед” багийн бэлтгэл дээр нэгэн олны танил тоглогч харагдах болсон нь энэ жил дөнгөж 24 настай АНУ-ын шигшээ багийн залуу довтлогч, автомашины осолд орж үхэлтэй нүүр тулгарсан Чарли Дэйвис юм. 2009 оны аравдугаар сард Вашингтон хотын ойролцоо авто осолд орж хүнд бэртэл авснаас хойш төдийлөн тодорч харагдаагүй Дэйвис Францын клубээсээ зээлээр ирж тоглохоор болсон юм. Бэртлээсээ эргэн ирсэн ч өөрийн үндсэн тоглолтоо гаргаж чадахгүй байгаа Дэйвис АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Хондурасын эсрэг тоглож байснаас хойш бүтэн 90 минут талбайд гараагүй байгаа. Харин “Ди Си Юнайтед” түүнийг авсан нь боломж олгож байгаа гэсэн үг. Залуу довтлогч өөрөө ч үүнд их талархаж олгож байгаа боломжийг алдахгүйг хичээнэ гэлээ. Гэхдээ “Ди Си Юнайтед” багийн хувьд эрсдэл гаргахыг хүсээгүй.
Гэрээ хийхээсээ өмнө түүний хэд хэдэн бэлтгэлийг үзсэн, мөн Дэйвис Канад болон Тринидад ба Тобаго улсын өсвөриийн багуудын эсрэг гоолдсон нь хангалттай гэж үзээд зээлээр авчээ. Бараг бэртэл авч болох бүхий л газартаа хүнд гэмтэл авсан довтлогч маань АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд нийтдээ 17 тоглолт хийж, дөрвөн гоолыг оруулаад амжсан. Хэрэв тэр өөрийн формоо эргүүлэн олж авч чадвал “Ди Си Юнайтед” багийн өнгөрсөн жилийн муу амжилтыг дээшүүлнэ гэдэгт найдаж байгаа юм. Тус баг өнгөрсөн жил 30 тоглолтынхоо ердөө зургаад нь ялж, нийтдээ 21-хэн гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан тааруу амжилтыг үзүүлсэн нь багийн түүхэнд хараар бичигдэх рекорд болсон билээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж