Европын хамгийн том лабораторыг илрүүлэн устгажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Европын хамгийн том лабораторыг илрүүлэн устгажээ

Мадрид хотын цагдаа нар тус хотын нэгэн дүүрэгт нууцаар үйл ажиллагаа явуулж,  мансууруулах бодис үйлдвэрлэж байсан Европын хамгийн том лабораторыг илрүүлэн, 300 кг кокаин хурааж, 25 хүнийг баривчлан саатуулсан байна.

Испанийн Үндэсний цагдаагийн газрын удирдлагын мэдээлснээр энэхүү лаборатори нь  европийн хэмжээний хамгийн том бөгөөд орчин үеиийн хамгийн шилдэг технологи үйл ажиллагаандаа нэвтрүүлж, нууцаар мансууруулах бодис үйлдвэрлэж байсныг нотлоод мансууруулах бодисны хар захад гаргахад бэлэн болоод байсан их хэмжээний хар тамхины хольцтой бодис хураан авсныг мэдээлжээ.

Мансууруулах бодис үйлдвэрлэж байсан энэ лабораторыг илрүүлэн эзэлсний дараа 33 тн. мансууруулах химийн бодис, олон арван дээд зэрэглэлийн суудлын автомашин,  470 гар утас болон 50 сая еврогийн эд хөрөнгө бусад зүйлийг  хураан авчээ.

Эх сурвалж: AFP
Бэлтнэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж