Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн

1988 онд ЗХУ оршин тогтнож байсан тэр үед Палестиныг тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэр үеэс хойш  манай байр өөрчлөгдөөгүй хэвээр байгаа гэж ойрхи дорнодод айлчлал хийж яваа ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев  мэдэгдсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч ийнхүү палестины  удирдагч Махмуд Аббастай уулзах үеэр палестиныг тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн тэр үеийн шийдвэр одоо ч гэсэн өөрчлөгдөөгүй хэвээр байгаа гэдгээ нотлон  мэдэгджээ.

Оросын төрийн тэргүүн Иорданы нийслэл Амман хотоос түүхт Алленби гүүрээр дамжин Палестинд хүрэлцэн ирсэн байна. Израил улсад айлчлал хийх ёстой байсан болов ч израилийн дипломат албаныхан ажил хаялт зарласны улмаас айлчлал нь тасалдаж, тэр болгон төрийн тэргүүн хийхээргүй айлчлалын маршрутын сонголт хийж, уг гүүрээр гарахад хүрсэн юм байна.

Эх сурвалж: EUROPA press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж