Австрали С хэсгийг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Австрали С хэсгийг тэргүүллээ

Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний С хэсгийн сүүлийн тоглолтууд хуваарь ёсоор өчигдөр болж, тивдээ өрсөлдөгчгүй гэгдэх болсон Австралийн шигшээ баг Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний С хэсгийг манлайлж, дараагийн шатанд шалгарлаа. Түүнчлэн энэ хэсгээс Өмнөд Солонгосын баг шөвгийн наймд шалгарах эрхээ авсан байна.

Австраличуудын хувьд сүүлийн тоглолтод Бахрайныг 1:0 харьцаатай хожсоноор гоолын зөрүүгээр хэсгээ тэргүүлэх боломжтой болсон бол Өмнөд Солонгосын шигшээ 4:1-ээр Энэтхэгийн багийг буулган авч, дараагийн шатанд шалгарчээ. Ингэснээр тэд шөвгийн наймд Ази тивийн гурван удаагийн аварга Ираны багтай тоглох болж байна. Харин Австралийн шигшээ D хэсгээс хоёроор шалгарсан багтай тоглоно. Тэр нь аваргаа хамгаалж буй Ирак, эсвэл Хойд Солонгосын баг байх магадлал өндөр. Мөн D хэсэгт сугалаа таарсан Арабын нэгдсэн Эмиратын тухайд нэг ч ялагдалгүй яваа Ирантай сүүлийн тоглолтоо хийнэ. Энэ хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр болж, маргааш өнжөөд 21-нээс хасагдах шатны тоглолтууд эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж