Оюутолгой төслийн хэрэгжилтээр мэдээлэл сонсоно

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Оюутолгой төслийн хэрэгжилтээр мэдээлэл сонсоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Тус хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.  Түүнд зааснаар Оюутолгой төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсох юм байна. Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан тогтоолыг ч авч хэлэлцэх бололтой. Тогтоолд Засгийн газрыг Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийн роялтийн татвар ногдуулах талаар зөвшөөрүүлэхийг санал болгоод буй юм.

Түүнчлэн дээрх хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн санаачлан боловсруулсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээг батлах тухай, Газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээгҮндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ.

Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай, Бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай, Нууц асуудал багтжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж