Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 19

Үнэн алдартнуудын загалмайлалтын баяр

Гүрж, Этиоп, Эритрейн үнэн алдарт­нууд бурхан эзний загалмай­лагд­саны  баярыг тэмдэглэж, энэ өдөр амардаг.

Эрт дээр үеийн Иордан гол дээрх нийтээр угаан ариусах купель

“Бүдүүлэг харанхуй байх нь аз жаргал. Бүрэн аз жаргалтай байхын тулд тэр нь өөрт нь мэдэгдэхгүйгээр гүн гүнзгий дарагдсан байх ёстой”
(Америкийн яруу найрагч дедектив зо­хио­лын эцэг Эд­гар Аллан По 1809 оны нэгдүгээр са­рын 19-нд төржээ)
Эдгар Аллан По. Дагерротип
Бусад ишлэлээс: “Аз жаргалаа одоо­хон ирж байна гэж үргэлж хүлээсэн хүн жинхэнээсээ аз жаргалтай”
“Тэнэглэлд би хүчтэй итгэдэг, харин миний найз нар түүнийг бардамнал гэж хэлэх юм”
“Зуугаас нэг зүйл нь ойлгомжгүй уч­раас өргөнөөр хэлэлцэгддэг. Зугаас 99 зүйл нь өргөнөөр хэлэлцдэг тул ойл­гомж­гүй”
“Аймхай гэж хэрэгтэй үед аймхай бай­хаас эсвэл аймхай гэж харагдахаас айдаг хүнийг хэлнэ”

Роберт Ли жанжны төрсөн өдөр

1807 он: Энэ өдөр АНУ-д алдарт ге­не­рал Ро­берт Эдвард Ли­­гийн (Robert Edward Lee, 1807 — 1870) төрсөн өдрийг тэм­дэглэдэг. Харин Ала­бама, Мис­си­сипи му­жуу­­дад энэ бая­рыг нэг­дү­­гээр сарын гу­рав дахь да­­­ваа га­ригт тэм­дэг­­лэ­дэг ажээ.  Ро­берт Ли Аме­рикийн ир­гэний дайнд аж үйлд­вэрийн бааз­гүй өмнөдийн конфедератуудын армийг командлан дайнд ялагч хойд талынханд хэд хэдэн хүчтэй цохилтыг удирдсанаар алдаршжээ. Вест-Пойнтын цэргийн академид багшилж байхдаа ирээдүйн өөрийн эсрэг армийн нэртэй жанжнуудын багш байв. Иргэний дайны дараа ч генерал Ли ихээхэн нэр хүндтэй байжээ.

Игнацы Падеревский Польшийн ерөнхий сайд болов

1919 он: Игнацы Падеревскийг агуу төгөлдөр хуурч, дэлхийн хөгжмийн зохиолч гэж нэрлэж байв. Түүнийг Ференц Листийн нэртэй энэ зэрэг­цүүл­дэг байжээ. Падеревский зөвхөн авьяас­лаг хөгжимчин байсангүй, Польшийн гал­тай эх оронч байлаа. Илтгэх авьяас болон бусдыг өөртөө татах уви­дас нь түүнийг Польшийн тусгаар тог­т­но­лын төлөө тэмцэгч болгосон юм. Тэрээр Антантын дэргэд Польшийг тө­лөөлж байв. Тэрээр дайнд оролцсон шалт­гааныхаа нэгийг Польшийн тус­гаар тогтнол гэж Америкийн ерөн­хий­­лөгчөөр тунхаглуулж чадсан юм. Поль­шийг санаархаж байсан гурван их гүрэн бутарч, Польш өөрөө тусгаар улс болсны дараа шинэ тэргүүн Юзеф Пил­судский төгөлдөр хуурчийг ерөнхий сайдаар томилсон байв. Тэрээр энэ ту­шаалд жил хүрэхгүй хугацаанд суусан ч Парисийн энхийн бага хуралд оролцож амжсан юм. Өөрөө хүсэлтээр 1919 оны арванхоёрдугаар сард тушаалаасаа ог­цорч, хөгжмийн ертөнцдөө эргэн оржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж