Ө.Алтангадас төрийн нууц задруулсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Ө.Алтангадас төрийн нууц задруулсан уу?

ТЕГ-аас АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн даалгавраар тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг  хууль зөрчин тагнаж, чагнасан гэх үндэслэлээр тус газрын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадасыг  сэжигтнээр тооцож шалгасан хэрэг саяхан прокурорын шатнаас шүүх рүү шилжсэн. Уг хэрэгт сэжигтнээр татагдсан Ө.Алтангадасыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1 буюу төрийн нууц задруулсан гэх зүйлчлэлээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байна. Эл тагнаж чагнасан гэх хэрэгт АТГ-ын дарга Ч.Сангарагчаа дэд дарга Д.Сундуйсүрэн  нар ч  холбогдон шалгуулж буй юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж