Скоттын 11 дугаар мөнхөрлөө

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Скоттын 11 дугаар мөнхөрлөө

Энэ улиралд NBA-ын нэгэн дээд амжилтын эзэд болсон “Кливлэнд Кавальерс”-ын ерөнхий дасгалжуулагч Байрон Скотт Бүх оддын тоглолтын үеэр Аризона мужийн их сургуульд зочилно. Түүний удирддаг баг энэ улиралд 26 тоглолт дараалан хожигдож багийхаа нэрийг лигийн түүхэнд хараар бичүүлж, дээд амжилт тогтоосон. Бүх оддын тоглолтын үеэр улирлын тоглолт хэсэг завсарладаг. Энэ үеэр түүний төгссөн Аризона мужийн их сургуулийн сагсан бөмбөгийн баг түүний дугаарыг мөнхлөхөөр болжээ. Түүний эзэмшиж байсан 11 дугаарыг баасан гаригт болох Аризона Стэйт болон Вашингтоны их сургуулиудын тоглолтын үеэр мөнхлөх гэнэ.

Скоттын хувьд тус их сургуульд 1979-83 оны хооронд суралцан сургуулийнхаа шигшээ багт тоглож байсан. Тэрбээр ахлах сургуулиасаа өөрийн шүтдэг тоглогч Боб МакАдугийнхаа дугаарыг аван тоглодог байсан юм. NBA-д хөл тавиад ч өөрийн дугаартай тоглоно гэж найдаж байсан ч түүнийг авсан “Лейкерс”-т өөрийнх нь шүтдэг тоглогч нь тоглодог байсан билээ. Тиймээс тэрбээр дөрөв дугаарыг эзэмшдэг болсон юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж