С.Батболд стандартын асуудлаар шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

С.Батболд стандартын асуудлаар шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлнэ

С.Батболд ерөнхий сайдаар томилогдоод УИХ-д үг хэлэхдээ хөгжиж буй Европын орнуудын стандартыг бүхий л салбарт нутагшуулахаа илэрхийлсэн.
Түүнийхээ дагуу арга хэмжээ авч эхэллээ. Энэ бодлогын хүрээнд Стандартчилал хэмжил зүйн газар, МХЕГ, ШУА, яамдын төрийн нарийн бичгийн дарга, нийслэл, дүүргийн удирдлагуудтай уулзаж, стандартын салбарт шинэчлэлийн ямар бодлого явуулахаа танилцуулж, үүрэг даалгавар өглөө. Тэрээр стандартуудыг хүнд суртал авилгал хээл хахууль, бизнесийн хэрэгсэл болгож байгааг буруутгаж хариуцлага тооцохоо амлав. Мөн стандарчилал хэмжил зүйн газрын удирдлагууд улс оронд болж өнгөрсөн “Азийн чоно” архи, Хонгор сумын иргэд, Орос III сургуулийн хүүхдүүд хордоод байхад яагаад хариуцлагаас мултраад байна вэ? Энэ бүхэн стандартгүй зүйлсээс л үүдэлтэй. Цаашид ийм хариуцлагагүй байдлаар асуудалд хандмааргүй байна гэдгээ илэрхийлжээ.

Ерөнхий сайд С.Батболд стандартыг эдийн засгийн хөгжлийн хурд, улс орны өрсөлдөх чадвартай холбож ойлгож байгаагаа өгүүлж шинэчлэх бодлогууд явуулах учиртайг тайлбарлав. Манайд хэрэгжиж буй стандартуудын дөнгөж 40 гаруй хувь нь олон улс, бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг гэнэ. Тиймээс Ерөнхий сайд хэлж байсныхаа дагуу Европын орнуудын стандартыг салбар бүрт нутагшуулахын тулд судалгаа шинжилгээ хийх ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг болон стандартын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагуудад Европын стандартуудыг нэвтрүүлэх талаар судалгаа шинжилгээ хийх, аливаа үйлдвэрлэл үйлчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, аргачлалд хүргэх, стандартын асуудал хариуцсан байгууллагуудын уялдаа холбоо, ажлын үүргийг тодорхой болгох, “Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах, “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд стандартын чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартуудад үзлэг явуулж, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон байна. Ийнхүү Ерөнхий сайд стандартын асуудлаар ээлжит шинэчлэлээ эхлүүлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж