Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Ид цэцэглэх үедээ

Орчин үеийн залуус хэтэрхий задгай гэж хөгшчүүд ярих нь огт үнэнд нийцэхгүй. Эмийн нэгэн компани 3000 хүний дунд судалгаа явуулаад 50-иас дээш насныхан бусад насны төвшингийнхнөөс сексийн талдаа бага идэвхтэй гэж тогтоов. Тэднээс, 25 хувь нь үнэнч биш харилцаанд тогтмол ордог; 33 хувь нь нэг шөнийн харьцааг илүүд үздэг; 20 хувь нь сексийн шинэ туршилтыг хийхээс буцахгүй; 15 хувь нь жирэмслэлтийн эсрэг эм, хамгаалалт хэрэглэгдэггүй гэнэ.

Компанийн мэргэжилтэн Лиза Маккриш энэ судалгаа нь залуучууд сексийн хувьд илүү идэвхтэй амьдралтай гэдгийг үгүйсгэж байна гэв. “Ахмад үеийнхэн 60 ба 70-аад оны сексийн хувьсгал ид цэцэглэж байх үеэр өссөн учраас тэд залуу насандаа харин ч хэтэрхий задгай байсан” гэж тэр хэлэв.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж