Терминаторын хогийг шүүрдэгч

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Терминаторын хогийг шүүрдэгч

Бага Эдмунд Жеральд Браун,
Калифорнийн захирагч

Калифорнийн шинэ захирагч ажилт­нууд­даа зориулсан 48 мянган албаны хэрэглээний гар утсыг хураахаар шийдэв. Ингэснээр мужийн төсвийг 20 сая ам.доллараар хэмнэх гэнэ. Ийнхүү өмнөх захирагч  Арнольд Шварценеггерийн нэр төрийн чансааны үлдэгдлийг үгүй хийлээ гэж болох юм.Орон нутгийн хүнд сурталтнуудад бүр 98 мянган ширхэг үнэгүй утас тараасан аж. Ер нь Жерри Брауны хувьд Холливудын оддын улс төрийн талбарыг цэвэрлэх нь дадал болсон хэрэг. Тэрбээр эдийн засгийн багагүй “хог новш” үлдээсэн Рональд Рейганы дараагийн цэвэрлэгээг 1975 онд мөн л энэ мужид хийж байлаа. Браун үүргээ сайн биелүүлсэн учир сонгогч нар нь түүнийг дахин захирагчаараа сонгосноос гадна захиргааны ер бусын шийдвэр гаргадгийнхаа төлөө “Сарны гэрэл” гэсэн тун муугүй хочтой болжээ. “Сарны гэрэл”-ийг одоо улам сайн санах болов уу. Учир нь Шварценеггер Рейганаас ч илүү, тодруулбал, мужийн төсвийн алдагдал нь 25,4 тэрбум ам.доллар болсон өвийг түүнд үлдээсэн юм.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж