Apple 3D iPod touch-ийг бүтээсэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Apple 3D iPod touch-ийг бүтээсэн үү?

Японы нэгэн вэбсайтанд Apple-ийн iPod Touch-ийн дараагийн загвар гурван хэмжээст дэлгэцтэй болж магадгүй тухай бичжээ. Тус нийтлэлд бичсэнээр iPod Touch тусгай төхөөрөмж буюу нүдний шилний шаардлагагүй гурван хэмжээст дэлгэцтэй болох бөгөөд Apple-ийн инженерүүд гол анхаарлаа iPod Touch-ийн тоглоомын хэсэгт хандуулж байгаа ажээ. Хэрэв Apple 3D iPod Touch-аа зах зээлд нэвтрүүлж эхэлбэл, Nintendo 3DS-тэй өрсөлдөх нь зайлшгүй юм.


Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж