Хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг дэмжив

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Хөгжлийн шийдэл” Төрийн бус байгууллага  нь 2009 оны дөрөвдүгээр сараас эхлэн АНУ-ын ХААЯ-ны санхүүжилтээр “Си Эйч Эф Интэрнейшнл” олон улсын байгууллагатай хамтран хоёр жилийн хугацаатай “Монголын Хөдөө Аж Ахуйн Бизнесийг Дэмжих” хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд аймгийн жижиг дунд бизнес болон бичил бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, тэдгээрийг чадавхижуулах зорилгоор бизнесийн болон технологийн сургалтууд, зөвөлгөө, мэдээлэл, санхүүгийн үйлчилгээ болох зээлийн зуучлал зэрэг үйлчилгээг иргэдэд хүргэж иржээ.

Монгол улсын ХАА-н чиглэлийн бизнес эрхлэгчдийг дэмжсэнээр зөвхөн ашиг орлогыг нь нэмэгдүүлээд зогсохгүй тэдний гэр бүл, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, тэдэнд чиглэсэн бодит дэмжлэгийг үр дүнтэй, шинэлэг байдлаар хүргэх зорилготой юм.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд 2010 онд нийт 301 харилцагч бүртгэн 509 хүнд үйлчилгээ үзүүлсэн байна.

ХАА-н чиглэлээр бизнес эрхэлдэг дээрх хүмүүст технологийн сургалтын хүрээнд сүү цагаан идээ боловсруулах, эсгий эдлэл, талх нарийн боов, хүнсний ногоо тариалах, нягтлан бодох бүртгэл, төсөл боловсруулах зэрэг сургалтууд зохион байгуулж, хадлангийн чиглэлээр 10 сая, блок үйлдвэрлэлийн чиглэлээр 10 сая, жуулчны бааз хөгжүүлэхэд 32 сая, мал аж ахуйн фермер хөгжүүлэхэд 8.10 сая төгрөгийн төслүүдийг амжилттай санхүүжүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж