Б.Хурцын шүүхийн эцсийн шийдвэр гарна

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Б.Хурцын шүүхийн эцсийн шийдвэр гарна

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга
Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх анхан шатны шүүх
хурлын эцсийн шийдвэрийг өнөөдөр Лондонгийн шүүх танхимаас гаргана. 

Төрийн өндөр албан тушаалтай, дипломат ямба эрхтэй Б.Хурцыг Английн эрх
бүхий албанынхан баривчилсан нь хууль зөрчсөн гэдэг тайлбар баримтыг
өнгөрсөн долоон удаагийн шүүх хуралд манай талаас  тавьсан бол Английн
талаас Европын холбооны улсын эрх зүйн хэм хэмжээ зөрчин гүйцэтгэх
ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр  баривчилж Германы талд шилжүүлэх
нь  зүйтэй гэсэн баримт тайлбарыг гаргаж тавьсан. Түүнийг өнгөрсөн
есдүгээр сарын 17-ны өдөр Английн Хитроу нисэх онгоцны буудлаас  тус
улсын тусгай албанынхан баривчилсан юм.  Б.Хурцад холбогдох анхан шатны
шүүхийн эцсийн шийдвэрийг Монгол Улсаас төлөөлж  Гадаад харилцааны 
Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас Их Британи Улсад
Монгол Улсаас суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд П.Алтангэрэл
өмгөөлөгч Алан Жонс авах юм байна.


Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж