
Аялал жуулчлал Ази тивд хамгийн ихээр буюу 13 хувиар өссөн байна. Ази тивийг чиглэсэн гадаад жуулчдын тоо 204 сая байсан нь 2009 оныхоос 13 саяар илүү байгаа аж. Ойрхи дорнодод айлчилсан жуулчдын тоо 60 сая давж, 14 хувиар өсчээ. Америк тивд өсөлт найман хувьтай байсан бол Африкт зургаан хувь байв. Гэхдээ Африк тивийг зорьсон жуулчдын тоо Хөлбөмбөгийн ДАШТ-т Өмнөд Африкт болсон гэхэд чамлахаар байгаа аж.
Харин Европт өсөлт ердөө гурван хувь байсан нь галт уулын үнс нурам нислэгийг зогсоосон явдал болон цаг уурын хүйтрэлтэй холбоотой байна.
Э.Очирт