“Космополитан” сэтгүүлийн хоёр дахь дугаар гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

“Космополитан” сэтгүүлийн хоёр дахь дугаар гарлаа

Дэлхийн 100 гаруй оронд 120 сая уншигчтай Cosmopolitan сэтгүүлийн хоёр дахь дугаар хэвлэлтээс гарчээ. Монголын сэтгүүл зүйд дэлхийн хэвлэлийг оруулж ирсэн анхны тохиолдол нь Космо юм. АНУ-д төвтэй энэ сэтгүүлийн Монгол хувилбарын нээлт он гарахын өмнөхөн болсныг уншигчид маань санаж байгаа байх.

Эхний дугаарын cover girl супер од Николь Шерзенгер байсан бол энэ дугаарын нүүрэнд Крис­тина Агилера гарчээ. Тэр Англи, Орос, Өмнөд Африкийн Космополитан сэтгүүлийн covergirl болжээ.Агилера энэ жил 30 нас хүрч байгаа. Түүний яриа хорьж болдоггүй 20 наснаас 30 нас юугаараа ялгаатайг  мэдрэхээр юм билээ. Космогийн онцолсон нэг сэдэв нь энэ. Гуч хүрсэн, гуч гарч байгаа бүсгүйчүүдэд яг ямар мэдрэмж төрдөг юм бол. Космо энэ асуултанд хариу хайжээ.

Та залуутайгаа ойлголцохгүй бай­гаа бол Космо гарах гарцыг тань зааж өгнө.  Өвлийн улиралд арьсаа хамгаалах арга, камасутра, эмэгтэйчүүдийн секс фантаз, эрчүүдийн халуухан цэгүүдийн байрлал, 2011 оны зурхай, хайртдаа хууртахгүй байх хамгийн хялбар дөрвөн арга зэрэг олон сонирхолтой мэдээлэл энэ дугаарт багтжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж