“Монголын сайхан бичигтэн” шилдгүүдээ шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

“Монголын сайхан бичигтэн” шилдгүүдээ шалгарууллаа

Үндэсний монгол бичгээр гаргадаг долоо хоног тутмын “Хүмүүн бичиг” сониноос 14 дэх жилдээ зохион байгуулж буй “Монголын сайхан бичигтэн- 2010” улсын уралдаан бүтэн гурван сарын турш амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн уралдаанд нийт 1000 гаруй хүн авьяас билгээ сорьсон байна.

Монголын сайхан бичигтэн шалгаруулах уг уралдааны хамгийн өндөр настай оролцогч нь Төв аймгаас оролцсон 70 настай буурал байсан бол хамгийн залуу нь есөн настай байжээ. Уралдааныг  11 дүгээр анги, Монгол хэл бичгийн багш нар, Сурагчдын, насанд хүрэгчдийн гэсэн дөрвөн ангиллаар явуулжээ. 11 дүгээр ангийн сурагчдын ангилалд Г.Золзаяа /нийслэлийн тавдугаар сургууль/, хэл бичгийн багш нарын ангилалд Н.Уранцэцэг /Дархан-Уул аймаг 15 дугаар сургууль/, сурагчдын ангилалд Д.Гажидваанчиг /Төв аймаг “Хүмүүн цогцолбор” сургууль/, насанд хүрэгчдийн ангилалд Д.Батнасан /Налайх дүүрэг “Голомт” цогцолборын багш/ нар тус тус тэргүүн байрын эзнээр шалгарчээ. Тэргүүн байр эзэлсэн оролцогчдод ерөнхий сайд С.Батболд шагналыг нь гардуулсан бөгөөд үе үеийн ерөнхий сайдууд шагналыг гардуулдаг  уламжлалтай ажээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж