Оросууд нэгдсэн цахим карттай болно

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Оросууд нэгдсэн цахим карттай болно

Тэтгэврээ авч, татвараа төлж, дэлгүүрт худалдаа хийж болох нэгдсэн цахим картыг Оросууд 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс авах тухай Риа Новости мэдээллээ. Нэгдсэн карт авах хүсэлтэй иргэд өргөдлөө энэ картын үйлчилгээг хариуцах байгууллагын сайтад бичих юм.

Ерөнхийлөгч Д.Медведев 2009 оны эцэст үндэсний төлбөрийн системийг боловсруулахыг санаачилсан билээ. Энэ ажлын эхлэл нь нэгдсэн цахим карт болох бөгөөд уг картыг интернэт, АТМ, банк, нийтийн тээвэр болон худалдаа үйлчилгээний газруудад хэрэглэж болох аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж